2025-12-03
34
Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Засаг даргын орлогч Б.Батбаатар нар Түмэнцогт суманд ажиллан өвөлжилтийн бэлтгэл хангалт, цаг үеийн асуудлаар төсөвт байгууллагуудын дарга нартай уулзаж санал солилцов
✅ Уулзалтын эхэнд Улсын тэргүүний Түмэнцогт сумын Засаг дарга Г.Энхбат 2025 онд орон нутагт хэрэгжүүлсэн онцлох арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв.
✅Үүнээс дурьдвал:
Эрчим хүчээр хангагдсан сум болох зорилтын хүрээнд Сумын дэд бүтцийн салбарын чухал байгууллага болох Ус дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Уурын зуухны халаалтын тогооны иж бүрэн шинэчлэлийг 122 сая төгрөгөөр, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин тогооны засварыг 20 сая төгрөгөөр засварласан байна.
✅Тойргийн замын 0,71 км замын хучилт 474,9 сая төгрөгөөр, зүүн болон баруун гэр хороолол, сумын төвийн гудамж талбайн тэгшлэлтийн ажил, арчилгааг орон нутгийн түвшинд хийх зорилгоор замын индүүг 49 сая төгрөгөөр, иргэдээс удаа дараа гарсан санал хүсэлтийг харгалзан ундны усны 2 худгийг 26,8 сая төгрөгөөр ухаалаг болгожээ.
✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
2026 оны 3 сараас эхлэн хамгийн багадаа 100 түүнээс дээш иргэд тухайн оронд хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэх боломжтой болсон.
✅Нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр:
Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай Гемотологийн аппрат 16,0 сая төгрөг, шээсний шинжилгээний анализатор 1,9 сая төгрөгөөр худалдан авсан байна.
✅ Сум орон нутгийн удирдлагуудын зүгээс ажлын хэсэгт:
Сургууль, Эмнэлэг, Соёлын төвийн барилга олон жилийн насжилттай учир цонх, хана, шалнаасаа маш их сийгүүртэй болсон, энэ асуудалд анхаарал хандуулах
✅ЭМТ-ийн хувьд бүтэц орон тоо, цалин асуудалгүй ч эм тариа, бинзен тос, бусад асуудлаа шийдэх боломжгүй байна, үүнийг боломжоороо шийдэж өгөх зэрэг хүсэлтүүдийг тавьж байлаа.