Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

ИТХ-ын мэндчилгээ

2014-10-24

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёс төрийн удирдлагатай хосолсон удирдлагын тогтолцоо цоо шинээр Монгол улсад бүрэлдэн тогтоод 19 жилийнхээ нүүрийг үзэж байна. Ингэснээр хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжиж нутгийн удирдлагын шинэлэг тогтолцоонд орсон энэ хугацаа нь шинийг эрэлхийлэн, өөрчилж сайжруулах, хууль эрх зүйн орчноо шинэчлэх, чиг үүргээ ойлгож хэрэгжүүлэх зэрэг асуудлууд нь өдгөө ч бидний өмнө тулгамдсан хэвээр байна.

            Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үе үеийн багийнхан таван үеийг дамжиж 19 жилийг ардаа орхихдоо нутгийн удирдлагаа чадваржуулах, өөрөө удирдах ёсоо жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан ил тод, нээлттэй, нутгийн удирдлагын сайн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр, бүтээлч хандлага гаргаж ирсэн төдийгүй сум орон нутгаа хөгжүүлж, иргэдийг сайн сайхан ая тухтай амьдрах нөхцөл боломжыг бүрдүүлэх асуудал дээр санал санаачилгатай ажиллаж ирсэн.

Гэвч дэлхий нийтээрээ даяаршлын агаараар амьсгалж байгаа өнөө цагт сумын удирдлагуудад өмнөө тодорхой зорилго тавьж урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж орон нутгаа бодлого чиглэлтэй хөгжүүлэх хариуцлагатай үүрэг бидний өмнө тулгарч байгаа билээ.

            Нутгийнхаа хөгжлийн төлөө иргэн бүр оюун ухаан, авъяас чадвараа дайчлан ажиллахыг нийт иргэддээ уриалъя.

Сум орон нутаг маань цэцэглэн хөгжих болтугай.

Сумын ИТХ-ын дарга  Д.Нямдорж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%