Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-05-15

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд гаргасан бол манай улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар шийдвэрлэсэн билээ.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.

ТҮМЭНЦОГТ СУМЫН ИТХ, СОЁЛЫН ТӨВ, ГХУСҮАЗСЗ, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран "БҮХ ХАЙРЫГ ГЭР БҮЛДЭЭ" арга хэмжээг "ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР"-т зориулан зохион явууллаа. Уг арга хэмжээнд "ХАЙРЫН БОЛОВСРОЛ" ТББ-ыг урин оролцуулж "Гэр бүлийн үнэ цэнэ, Бүх хайраа гэр бүлдээ" хөтөлбөрт сургалтыг зохион байгуулж, ЕБС-ийн сурагчдын дунд "МИНИЙ ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ" гар зургийн уралдаан зохион байгуулж

5а ангийн суралцагч Б.Азбилэг

5а ангийн суралцагч Д.Түвшинжаргал

5б ангийн суралцагч М.Буд нар тус тус шалгарлаа.

иргэдэд "ХОСЫН ХОРВОО" хөтөлбөрт цэнгүүн зэрэг арга хэмжээг тус тус зохион явууллаа.

Энэ арга хэмжээний үер Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө хорт зуршлаасаа татгалзаж хань ижил, үр хүүхэд , эцэг эх болон найз нөхдөдөө, хайр түгээн сум орон нутгийн иргэдэд үлгэр жишээ болох зан үйл, дадал хэвшлийг бий болгосныг тань сайшааж “ҮЛГЭР ЖИШЭЭ ӨРХИЙН ТЭРГҮҮН” – ээр Б.Мягмарбаатарыг өргөмжлөн ТАЛАРХАЛ хадгалуулж 300,000 төгрөгөөр урамшуулав.

Цэнгүүнд ИТХурлын Төлөөлөгчдийн гарын бэлгийн азтан шалгарууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%